Манай компани таримал ургамлын үр болон малын тэжээлийн импорт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм. Бид ОХУ-ын газар тариалангийн гол бүс нутаг болох Алтайский край, Красноярск, Новосибирск, Иркутск мужийн газар тариалан эрхлэгчид болон малын тэжээл үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, эх орныхоо зах зээлд албан ёсны дистрибютерийн эрхтэйгээр баталгаат бүтээгдэхүүн нийлүүлж байна.